Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны 2015 жилийн эцсийн тайлан
2016-01-05 ГОВЬСҮМБЭР
govisumber.aimag 206

Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны 2015 жилийн эцсийн тайлан

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Тайлбар

1

Залуучуудын холбооноос аймгийн номын сантай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул” шүлгийн тэмцээнийг зохион байгуулах

“Цагаан уул” шүлгийн тэмцээнийг 2015 оны 02 сарын 14 зохион байгууллаа. Тус тэмцээнд залуу яруу найрагчид болон, сурагчид идэвхитэй оролцлоо.

Биелэлт

100%

[P1] [P2] 2

Аймгийн аж, ахуй нэгж байгууллагуудыг уриалан “Цэвэр орчин” аяны хүрээнд аймгийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах

Аяны хүрээнд нийт 35 албан байгууллага аж ахуй нэгжийг хамруулж ажиллаа. Мөн аймгийн залуучууд сайн дураараа нэг клуб болон энэхүү ажилд оролцлоо. Цэвэр орчин аяны хүрээнд 2 тн хог хаягдал түүж цэвэрлэлээ.

Биелэлт

100%

3

Аймгийн залуучуудын холбооноос санаачилан “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт явган аялал зохион байгуулах

Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт явган аялал зохион байгуулж. Аймгийн залуучуудтайгаа нэг өдрийг хамт аялж өнгөрүүллээ. Үүнд нийт 200 гаран залуус хамрагдаж тэмцээн уралдаан зохион байгуулж нэг нэгэнтэйгээ танилцаж мөн аймгийн залуучуудын холбооноос цаашид хийх ажилын талаар залуучуудын хоблооны тэргүүн Д.Сүрэнжав, дэд тэргүүн Н.Үүрийнцолмон нар товчхон мэдээлэл хийлээ.

Биелэлт

100%

4

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын хүрээнд SURPRISE барих ажлыг зохион байгуулах

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан аймгийн Эмэгтэй удирдагчдын клубтай хамтран “Цэцэгт мэндчилгээ”-г аймгийн 108 ш эмэгтэйчүүдэд хүргэж баярлууллаа.

Биелэлт

100%

5

Аймгийн залуучуудын холбоо санаачлан өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

Аймгийн залуучуудын холбооны дэрэгдэх залуус клубынхан нэгдэж 6 дугаар сарын 1-нд өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлс өгөв. Нийт аймгийн хэмжээний  өрх толгойлсон 24 айлд хуваагдаж сэтгэлийн бэлэг гардуулав.

Биелэлт

100%

6

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон аймгийн Залуучуудын холбоо хамтран эх үрсийн баярыг тохиолдуулан “Чойрмарафон 2015" бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах

Тэмцээнийг 4 насны ангилалаар зохион байгуулсан ба ангилал тус бүр 5 байр шалгарууллаа. Шагналыг аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга, аймгийн ИТХ-ындарга Д.Баянжаргал, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн залуучуудын холбооны тэргүүн Д.Сүрэнжав, аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан, аймгийн ГХУСАЗЗ-ийн  гишүүн Прокурорын газрын дарга нар шагнал гардууллаа.

Биелэлт

100%

7

Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооноос санаачилан "СПИРТ ҮҮ СПОРТ УУ" аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөлбөмбөгийн холбоотой хамтран аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах

Хөлбөмбөгийн  шинэхэн ногоон талбайд Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилж  дүнгээ гаргалаа. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 10 гаруй баг тамирчид оролцсоноос аймгийн ЗДТГ-ын баг гуравт, Цагдаагийн хэлтэс хоёрдугаар байр, Хөлбөмбөгийн "Шар арслан" баг ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЧ , амжилттай зохион байгууллаа.

Биелэв.

100%

8

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан аймгийнхаа Боловсролын салбарын нийт багш ажилтнуудад зориулан ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН зохион байгуулах

Цэнгүүний үеэр Монголын залуучуудын Холбоо, Ахмад багш нарын Холбооны дээд шагналуудаар олон багш нар шагнуулав. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны АЛТАН ЭМЭЭЛ болон МАНЖУУР хотноо сайн туршлага судлах, харилцаа холбоо тогтоох “НӨХӨРЛӨЛ” аялалд гурван багшийг явуулахаар боллоо.

Биелэв.

100%

9

Аймгийн Залуучуудын холбоо албан байгууллага бүр дээр салбар зөвлөлөө байгуулах

Албан байгууллага бүр дээр салбар зөвлөлөө байгууллаа.

Биелэв.

100%

10

Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхжаргалын "Монгол хүү" уран бүтээлийн тоглолт

Дуу Бүжгийн Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч, Үндэсний язгуур урлагийн "Хөх толботон" хамтлагийн ахлагч, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхжаргалын "Монгол хүү" уран бүтээлийн тайлан тоглолтоо боллоо. Бүгд Найрамдах улс тунхагласны өдрөөр тэр өөрийгөө "Би Монгол хүү, Монголын уран бүтээлч болсоон" хэмээн зон олондоо тунхагласан нь энэ. Мэргэжлийн сургууль төгссөнөөсөө хойш анх удаагаа өөрийн бие даасан уран бүтээлээ орон нутгийн зон олондоо өргөн барьлаа.

Биелэв.

100%

11

Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбоо “Түмэнд түгээх илч” аян зохион  байгуулах.

Юун түрүүнд орон нутгийнхаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэй бүхий, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бүхий өрх, харж хандах хүнгүй, зайлшгүй нийгмийн халамж шаардсан айл өрхүүд, зорилтот бүлгийн ахмадууд гэх мэт нийгмийн хамгийн эмзэг хэсгийн  5 айл өрхөд тус бүр 2 тн нүүрс үнэ төлбөргүй хашаанд нь буулган өглөө.

Биелэв.

100%

12

"СҮМБЭР ГАРДЕН" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН нээлтийг зохион байгуулах

 Аймаг орон нутгийнхаа өнгө зүс, нүүр царайг илтгэн тодотгох, хөгжил дэвшлийн томоохон бүтээн байгуулалт "Сүмбэр Гарден" шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв. 2014 оны 5 сараас эхлэсэн энэхүү Соёл спорт, амралтын хүрээлэнг 18,3 га газарт бүтээн байгуулж, 20 гаруй мянган мод, бут тарьж суулгасан байна. Мөн энд дэлхийн стандарт жишигт нийцсэн 105Х70 хэмжээ бүхий хөл бөмбөгийн талбай, гүйлтийн зам, Сагс, софт теннис, хоккейн талбайнууд барьж байгуулан УБ дахь Sky Rescor-н мини хувилбар болох цана, чаргаар гулгах 2 зам бүхий зориулалтын талбайг ч мөн барьжээ.

Биелэв.

100%

13

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж буй  “Говьсүмбэр аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулах

ГСА Залуучуудын холбооны тэргүүн Д.Сүрэнжав үг хэлж аймаг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгжүүлж буй ажилынхаа талаар дурдлаа. Чуулганд 150 гаруй баялаг бүтээгчид оролцон, баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд 32 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл гишүүнээр элсэн орж, аймгийн салбар хороо байгуулан, салбар хорооны тэргүүнээр Осо Констракшн ХХК-ийн захирал Д.Отгонбаярыг сонголоо.

Биелэв.

100%


Сэтгэгдэл ачааллаж байна ..