ХӨЛБӨМБӨГИЙН НОГООН ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛНО
2015-07-29 ГОВЬСҮМБЭР
govisumber.aimag 540

ХӨЛБӨМБӨГИЙН НОГООН ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛНО

Ган тайлж газар дэлхий баярлуулан, нар, хур тэгширч, наалинхай салхи илбэж зуны сайхан өдрүүд үргэлжилнэ. Хэзээ мөдгүй "БОРЖИГИН НААДАМ" эхлэх гээд хүчитнүүд хүчээ нөөж, хүлгүүд хурдаа сойн, мэргэд эвэр нумаа эвшээлгэн байхуу дор бас нэгэн томоохон баярт үйл явдал болох нь ээ. Аймгийн "SUMBER GARDEN" шинэ цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй Спортын цогцолборуудаас хамгийн түрүүн Хөлбөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Гүйлтийн замууд бэлэн болж байна. 8-р сарын 02-ны ням гарагт Хөлбөмбөгийн талбайн албан ёсны нээлт хийнэ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Д.Мэдрээ, хөлбөмбөгийн улаан фанат, алдарт тайлбарлагч Э.Балжинням, "шар айраг"-ийн Ганхүү зэрэг хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэгчид, Монголын хөлбөмбөгийн шилдэг багууд ирэх нь ээ. Манай хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн баг хамгийн түрүүн талбайд гарч тоглолт хийх гэнэ. Ийнхүү Говьсүмбэр аймагт анх удаагаа баригдсан дэлхийн стандарт шаардлагуудыг хангасан Монголын хоёр дахь том талбай нээлтээ хийнэ. Хөлбөмбөг сонирхогчид хүүхэд залуучууд, нийт иргэд та бүхнийг аймгийн анхны томоохон цэцэрлэгт хүрээлэн, анхны хөлбөмбөгийн талбайд эл өдөр хүрэлцэн ирнэ үү хэмээн урьж байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..