залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхжаргалын "Монгол хүү" уран бүтээлийн тоглолт
2015-12-11 ГОВЬСҮМБЭР
govisumber.aimag 205

залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхжаргалын "Монгол хүү" уран бүтээлийн тоглолт

Дуу Бүжгийн Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч, Үндэсний язгуур урлагийн "Хөх толботон" хамтлагийн ахлагч, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Мөнхжаргалын "Монгол хүү" уран бүтээлийн тайлан тоглолтоо боллоо. Бүгд Найрамдах улс тунхагласны өдрөөр тэр өөрийгөө "Би Монгол хүү, Монголын уран бүтээлч болсоон" хэмээн зон олондоо тунхагласан нь энэ. Мэргэжлийн сургууль төгссөнөөсөө хойш анх удаагаа өөрийн бие даасан уран бүтээлээ орон нутгийн зон олондоо өргөн барьлаа.Түүний тоглолтод олон хүндтэй хүмүүс ирсэний хамгийн содон нь түүний уран бүтээлийн хийгээд мэргэжлийнх нь анхны багш МУУГЗ, СУИС-ын багш, доктор, профессор, нэрт хөөмийч, морин хуурч Б.Одсүрэн, Боржигин чуулгыг хөл дээр нь босголцож, олон шинэ, мэргэжлийн залуу уран бүтээлчдийг татан авчирч суурьшуулж, тус чуулгыг 4 жил удирдсан, өдгөө Улсын Филармонийн дэд дарга, хөгжмийн зохиолч н.Батхуяг, Орхон аймгийн Эрдэнэт чуулгын гоцлол дуучин, МУСТА Ц.Нямсүрэн нар байлаа. Б.Мөнхжаргалын урлагт зүтгэж буй үнэнч зүтгэл, уран бүтээлийнхээ төлөө гэх уйгагүй шаргуу идэвхитэй хөдөлмөр, цаашдаа өсөн дэвжих залуу уран бүтээлч хэмээн "Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнагдсаныг аймгийн засаг дарга Л.Одсэр гардуулан өглөө. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..